A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Only variable references should be returned by reference

Filename: core/Common.php

Line Number: 257

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Cannot modify header information - headers already sent by (output started at /home3/bolorc3e/public_html/system/core/Exceptions.php:185)

Filename: libraries/Session.php

Line Number: 674

.:www.boloragramba.mn:.
Мэндчилгээ

   “Болор Аграмба” ХХК-ийн  цахим хуудаснаа зочилж буй танд энэ өдрийн мэндийг хүргэн мэндчилье.

 Манай компани нь 2006 онд байгуулагдаж, 2008 оныг хүртэл гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан ба 2008 оноос үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн барилгын салбарт хөл тавьж чанартай үйлчилгээ, уян хатан нөхцөл, бизнесийн ёс зүйг эрхэмлэн, хэрэглэгчээ дээдлэх зарчмын дор өндөр шаардлага өмнөө тавин өнөөг хүртэл амжилттай ажилласаар ирлээ.

    Бид хойшид ч бизнесийн ашиг сонирхолыг урьтал болголгүй эх орныхоо хөгжил дэвшилд чин сэтгэлээрээ хувь нэмрээ оруулж нийгмийн хариуцлагаа ухамсарлан  байгальд ээлтэй эко шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжин урамшуулсаар байх бөгөөд үйл ажиллагаандаа ч үүнийгээ тусгаж ажилладаг юм. 

    Бид сүүлийн жилүүдэд СХД-ийн хүүхдийн цэцэрлэг, сургуулиудын орчны тохижолтын мод тарих үйлсэд хандив дэмжлэг үзүүлэх, компанийнхаа ажиллагсадын хүүхдүүдээс сурлага хөдөлмөр, урлаг спортоор амжилт гаргасан хүүхдүүдийг шалгаруулж урамшуулан их, дээд сургуулийнх  нь сургалтын төлбөрийг бүрэн хариуцах зэрэг ажил үйл маань  уламжлал болон хэвшиж байгаад сэтгэл хангалуун байдаг билээ.

   Энэ уламжлалт үйл маань Монгол улсынхаа ирээдүйд хийж буй өчүүхэн ч болов оюуны хөрөнгө оруулалт хэмээн үзэж  цаашид улам өргөжүүлэхийн төлөө бодож хичээж явдгаа энд дурьдахдаа  таатай байгаа бөгөөд та бүхнийг ч гэсэн талархалтайгаар хүлээн авч дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байнаа.  

   Бидэнтэй хамтран ажилладаг төр нийгмийн болон бизнесийн байгууллагууд, хувь хүмүүс, нийт үйлчлүүлэгчдээ талархлаа илэрхийлэхийн ялдамд та бүхний амьдралд аз жаргал, эрүүл энхийг хүсэн, ажил хөдөлмөр тань үргэлж өөдлөн дэвшиж өргөжин тэлж байхыг сайн сайхны дээдийн ерөөлтэй өргөн дэвшүүлье!

                     Хүндэтгэсэн:  Ерөнхий  захирал  Д.БАЯРМАА

                                                                           

Хамтарч ажилладаг байгууллагууд